Найдвартай байдал
MNGC нь Warcraft III тоглоомыг түгээдэггүй. Лаунчерийн ажиллагаа, компьютерт хийх өөрчлөлт болон файл шалгах мэдээллийг энд тайлбарлав.
- Лаунчер war3.exe, Game.dll файлыг өөрчилж, тоглоомд код оруулахгүй. Warcraft III-тэй ердийн LAN протоколоор холбогдоно.
- Администраторын эрх, нэмэлт драйвер, портын тохиргоо, VPN хэрэггүй.
- «Засвар» дэлгэц дээр та өөрөө дарсан үед л дууны тохиргооны HKCU дахь 4 утгыг өөрчилж, эсвэл нуугдсан Map-уудыг Maps\Download руу хуулна. Дууны өөрчлөлтийг буцааж болно.
- Үүнээс гадна өрөө нээсэн тоглогчоос Map татаж, Maps\Download-д хадгална. Татсан файлыг SHA-256-аар шалгаж, байгаа файлыг хэзээ ч дарж бичихгүй.
- Таны нэр, Warcraft III-ийн хавтасны зам, серверийн хаягийг зөвхөн таны компьютерт хадгална.
- Суулгагч одоогоор кодын тоон гарын үсэггүй тул Windows анхааруулга харуулж болно. Татсан файлын SHA-256-ийг энэ хуудсанд үзүүлсэн утгатай тулгаж шалгаарай.
- Шинэчлэлт автоматаар суулгана. Тоглож байх үед шинэчлэлт суухгүй.
- Дүрмийг Discord-ийн #дүрэм сувгаас уншаарай. Зөрчил мэдээлэх, тусламж авах бол #тусламж сувгийг ашиглаарай.
Таны татсан файл
- Файл
- MNGC-setup.exe
- Хувилбар
- 2.6.2
- Хэмжээ
- 115,736,256 байт
- SHA-256
- 6301e950852c00597fd0a7066f82c5c759abb2f4d29e6157678f974e91543d1e
Шалгах: PowerShell дээр Get-FileHash .\MNGC-setup.exe
Дүрэм
- 1Бусдыг хүндэл. Доромжилж, дарамтлахгүй.
- 2Чит, maphack ашиглахгүй.
- 3Тоглолтыг зориуд орхихгүй.
- 4Спам, зар сурталчилгаа оруулахгүй.
- 5Аккаунт худалдахгүй. Бодит мөнгөөр арилжаа хийхгүй.